Northeast Asia Regional Peacebuilding Institute (NARPI) is a joint project created and promoted by an ever-growing network of peacebuilders in Northeast Asia, represented by Steering Committee members working in various partner organizations. NARPI is also supported by a group of generous sponsors and creative partner institutes.

Northeast Asia Regional Peacebuilding Institute (NARPI) is a joint project created and promoted by an ever-growing network of peacebuilders in Northeast Asia, represented by Steering Committee members working in various partner organizations. NARPI is also supported by a group of generous sponsors and creative partner institutes.

Зүүн Хойд Ази бол түүхэн, газар нутгийн, цэргийн, цөмийн зэвсгийн хурцадмал маргаан оршсоор байгаа бүс нутаг билээ. Өнөөдөр Зүүн Хойд Азийн улс орнууд маш их хэмжээний хүний нөөц, санхүүгийн нөөцийг цэрэг зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зориулж байна. Тус бүс нутагт оршсоор байгаа милитаризм хийгээд дайсагнасан үзэл санааг боловсрол болон үзэл хандлагын өөрчлөлтөөр дамжуулан  энх тайван, эвлэрлийн үзэл санаа болгон хувиргах боломжтой. Гэвч хүмүүсийг энэхүү өөрчлөлтийг авчрахад шаардлагатай ур чадвар, мэдлэг, нөөц боломжоор чадавхжуулах боловсрол олгох, сургалтын явуулах салбарт хоосон орон зай оршсоор байна.НАРПИ нь энх тайвны сургалт явуулах, соёл хоорондын хэлхээ холбоог бий болгох замаар Зүүн Хойд Азийн ард түмнийг хүчирхэгжүүлэх, чадавхжуулахын төлөө ажилладаг. Энх тайвны зуны сургалтын үеэр Зүүн Хойд Азийн оролцогчид энхийг цогцлоолт, мөргөлдөөн зохицуулалт,  шударга ёсыг сэргээн тогтоолт болон зуучлалын тухай суралцдаг.   Бид сургалтын эдгээр хөтөлбөрөөр дамжуулан Ази тивийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст өөр хоорондоо хэлхээ холбоо тогтоох боломж олгох, маргаантай асуудал хийгээд соёлын ялгааны талаар өөрчлөлтийн хандлагыг хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Мөргөлдөөнийг хувиргах, энхийг цогцлоох асуудлаар сургалт явуулах нь манай бүс нутгийн хувьд амин чухал зүйл юм. НАРПИ-г байгуулах санал санаачилга энхийг цогцлоох салбарт ажилладаг идэвхтнүүд, оюутнуудын хэрэгцээ шаардлагаас анх үүдэн гарсан. НАРПИ-г Зүүн Хойд Азийн бүс нутгийн түншүүдээс бүрдсэн Удирдах зөвлөл удирддаг бөгөөд сургалтад ихэвчлэн тус бүс нутгийн хүмүүс хамрагддаг. Зүүн Хойд Азийн Энх Тайвны Хүрээлэн (НАРПИ) нь Зүүн Хойд Азид энх тайвныг хөхиүлэн дэмжих, тус бүс нутгийн энхийг эрхэмлэгч ард түмэнд энх тайвны тухай суралцах орон зайг бий болгох, хамтын ажиллагааны сүлжээ байгуулах зорилготой байгууллага юм. НАРПИ нь жил бүрийн 8-р сард 6 төрлийн хөтөлбөр, танилцах аялал бүхий зуны сургалт зохион байгуулдаг. Манай сургалтад энх тайвны салбарт ажиллагсад, мэргэжилтнүүд, идэвхитнүүд, оюутнууд, ТББ-ын болоод шашны бүлгүүдийн ажилтнууд оролцох боломжтой. Зүүн Хойд Азийн Энх Тайвны Хүрээлэн (НАРПИ)-гийн алсын хараа бол Зүүн Хойд Азийг хүч хэрэглэхээс идэвхитэйгээр татгалздаг, хамтын ажиллагаа, тогтвортой энх тайвныг бодитоор цогцлоосон бүс нутаг болгон хөгжүүлэх явдал мөн. НАРПИ-гийн эрхэм зорилго бол Зүүн Хойд Азийн ард түмний хэлхээ холбоог бэхжүүлж, чадавхжуулах зорилготой  энхийг цогцлоох сургалт явуулах замаар милитаризмын соёл, бүтэц хийгээд айдас хүйдэс, хүчирхийллийн үзэл санааг энх тайван, шударга ёсны үзэл санаагаар өөрчлөх явдал юм.


Phone 82-10-9979-1465 | FAX 82-31-521-8695 | admin@narpi.net
25 Goongchon-ro, Wabu-eup,
Namyangju-si, Gyeonggi-do, South Korea 12269

© 2025 by NARPI All rights reserved. Designed by VALUEIT


Phone 82-10-9979-1465 | FAX 82-31-521-8695 | admin@narpi.net
25 Goongchon-ro, Wabu-eup,
Namyangju-si, Gyeonggi-do, South Korea 12269

© 2025 by NARPI All rights reserved. Designed by VALUEIT